images

Хэнтий: Онцгойгийн алба хаагчид 157 иргэнийг авран хамгаалжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-29


   Монгол улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ойг Хэнтий аймагт өчигдөр тэмдэглэж, Онцгой байдлын газар төв талбайдаа баярын жагсаал хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийг олон нийтэд танилцуулж, алба сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан байна. Хэнтий аймгийн Онцгой байдлын байгууллагынхан сүүлийн гурван жилийн хугацаанд гамшиг ослоос 157 иргэний амь нас, 4.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн энэ хугацаанд аймаг орон нутгаас гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд 500 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмж, автомашин, хувцас хэрэглэлээр хангажээ. Тухайлбал, Бор-Өндөр сумын Онцгой байдлын хэлтэст хоёр автомашин, аймгийн Онцгой байдлын газарт автомашин хүлээлгэн өгсөн байна. Хэнтий аймгийн Онцгой байдлын газар нь Хэрлэн сум, Бэрх тосгон, Баян-Адарга сум, Жаргалтхаан суманд нийт найман салбар нэгжээ байгуулж, гамшиг ослын дуудлагад цаг алдалгүй тусламж хүргэх боломжтой болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.